Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Зоригоо мэдээлэхдээ "Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанхуарангийн шатахуун түгээх станцын урд замд өчигдөр орой 20:20 цагийн орчимд Toyota prius маркийн М жолоочтой автомашин нь Toyota prius маркийн гурав, Toyota corolla маркийн нэг, нийт таван машинтай мөргөлдсөн осол гарсан. Toyota prius маркийн машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Согтолтын зэрэг 1.32% байсан ,ослын үеэр хүн гэмтээгүй гэв.
Энэ оны эхний 11 сарын байдлаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон 25,686 жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн бол согтуугаар машин жолоодсоны улмаас 117 хүний амь нас хохирсон байна.