БНСУ-д 522,670 xүн Коллежид суралцаx ур чадварын шалгалт өгч байна
Ухань хотын нөхцөл байдлын талаар, халдварын тархалтын талаар сурвалжилга хийсэн сэтгүүлч Жан Жан гэх бүсгүйг 4 жилийн хугацаагаар шоронд хорьж эхэллээ. Түүний өмгөөлөгчийн мэдүүлж байгаагаар сэтгүүлч бүсгүй эрүүл мэнд, сэтгэл санааны байдал хүнд байгаа. Өөрт оногдсон ялыг эсэргүүцэн өлсгөлөн зарлаад хэдэн сар болж байгаа гэв. Түүнийг Хятадын засгийн газраас Ухань хотын байдлыг We chat, Twitter, Youtube гэх платформуудаар бичиж сошиалд цацсан нь олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэрэг хэмээн буруутгаж байгаа юм.