Япон компани нойр хүргэж, таатай унтуулах ухаалаг куртка зохион бүтээжээ

ФРАНЦ УЛСАД КОРОНАВИРУСЫН ШИНЭ ХУВИЛБАРЫН АНХНЫ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ
Францын Эрүүл мэндийн яамнаас арванхоёрдугар сарын 19-ний өдөр Лондонгийн нислэгээр ирсэн зорчигчоос Их Британи улсад гараад буй коронавирусын шинэ хувилбар илэрсэн тухай мэдэгдлээ.
Тэрээр одоогоор гэрийн тусгаарлалтад байж эмчилгээ хийлгэж байгаа ба түүний хавьтлын бүх хүнийг тусгаарлаад байна.
Франц улсад одоогоор коронавирусын 2,5 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 62000 хүн нас бараад байгаа юм. Засгийн газраас хөл хориог Лхагва гаригт цуцалсан хэдий ч энэхүү явдлаас болж хөл хориог ахин сунгах талаар хэлэлцэж байна.