Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Их Британи улсад гараад буй Коронавирусын шинэ хувилбарын 5 тохиолдол Япон улсад бүртгэгдлээ.
Эрх баригчдын мэдээлэлж байгаагаар Их Британи улсаас Япон улсруу ирсэн 5 хүнээс илэрсэн байна. Япон улс Их Британи улстай хийх нислэгүүдэд хориг тавьсан байгаа хэдий ч өөрийн улсын иргэдийг татаж авч байгаа гэв.
Шинэ вирусийн халдвар идэвхтэй хурдан тархдаг онцлогтой тул эдгээр хүмүүсийг тусгаарлаж хавьтлын бүх хүнийг тусгаарлаад байна.
Япон улс вакцинжуулах аяныг он гаргаад эхлүүлэхээр Pfizer, Moderna, Astrazeneca компани вакцинаас 290 сая тун авахаар болсон талаар Японы ерөнхий сайд Ёшихидэ Сүг мэдэгдлээ. Мөн тэрээр шинэ жилээр гэр гэртээ тэмдэглэж өнгөрөөхийг ард иргэддээ уриаллаа.