2020 оны 12 дугаар сарын 21-нээс 12 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.
/ Ихэнх хугацаанд нутгийн зарим газраар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтэн жавартай байна. 26-наас хүйтний эрч нэмж чангарна/
Хур тунадас: 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд 7-12 м/с, 22, 26, 27-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурна.
Агаарын температур: Хугацааны эхээр Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 42-47 градус, өдөртөө 30-35 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө7 15-20 градус хүйтэн байх төлөвтэй байна.