Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь насыг авран хамгааллаа
Улсын хэмжээнд 2020 онд нийт 4984 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгджээ. Үүний улмаас 243 хүн амь насаа алдаж, 1003 хүн гэмтэж, 80954 толгой мал, амьтан хорогдон, 31.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
Тохиолдлын тоо 2019 онд 4990, 2020 онд 4894
Нас барсан хүн 2019 онд 203, 2020 онд 243
Гэмтэж бэртсэн хүний тоо 2019 онд 153, 2020 онд 1003 болж өсөв.
Эдгээр гамшиг, аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2234 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 114.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Аварсан хүн– 2019 онд 1932, 2020 онд 2234
Аварсан хөрөнгө-2019 онд 63,3 тэрбум, 2020 онд 114,5 тэр бум төгрөг
Учирсан хохирол-2019 онд 2019 онд 35,8 тэрбум, 2020 онд 31,3 тэрбум
Хорогдсон мал-2019 онд 26135, 2020 онд 80954 байна
Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 517.93 сая төгрөг зарцуулсан байна.
Өнгөрсөн онтой харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 302 буюу 15.6 хувиар, эд хөрөнгө 51.2 тэрбум төгрөг буюу 80.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.Ахуйн гал түймэр 2020 онд 3036 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 28 хувь буурчээ.Харин тээврийн хэрэгслийн ослын 72 дуудлагад 390 хүн, 90 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 59 хүнийг аварч, 27 цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.