Сэлэнгэ аймагт коронавирусын шинэ халдвар бүртгэгдлээ. Шинээр илэрсэн тохиолдол нь халдварын ойрын хавьтал байсан ба тусгаарлалтанд байх хугацаанд давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.
Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос коронавирусын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, халдварын голомтыг хумихын тулд Сүхбаатар болон Алтанбулаг сумдуудыг 2021 оны нэдүгээр сарын 1ний өдрийн 06:00 цаг хүртэл хатуу хөл хориог сунгах шийдвэрийг гаргалаа.
Сэлэнгэ болон Алтанбулаг сумдад арилгын материалын худалдааг 10:00-14:00 цагийн хооронд, Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Шүүх, Прокурор, өмгөөлөгч, нотариат зэрэг 17 төрлийн үйл ажиллагааг халдвар хамгаалал, дэглэм журмын хүрээнд ажиллуулахаар, бусад сумдад хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг батлан сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн үүрэг чиглэлээр ханган ажиллаж байгаа аж.