Улаанбаатар хот 2021 оны нэгдүгээр сарын 6 хүртэл Монгол Улсын Засгийн газараас гаргасан шийдвэрээр хөл хорионы хатуу дэглэмд шилжээд байгаа. Энэхүү журамын хүрээнд нийслэлийн хэмжээнд аялал, зугаалга. Амралт жуулчны газруудын үйл ажиллагааг хориглосон хэвээр байгаа.
Арванхоёрдугаар сарын 21ний өдөр буюу өчигдөр Сэлэнгэ аймгийн ерөө сумын иргэн Нэвшээ гэх самарт явсан иргэний цогцос олджээ. Хэргийг Мандал сумын цагдаагийн хэлтэс шалгаж, талийгаачийн үхлийн шалтгааныг тодруулхаар ажиллаж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын байгууллагатай хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулан 12 сарын 20, 21-ний өдрүүдэд 4 хэсэг хяналт шалгалт хийж ажиллалаа. Энэ үеэр уулын хойд хэсгээс 14 иргэн, 2 автомашин, урд хэсэгт 2 отог, 18 хүн, 3 автомашиныг буулган ажилласан. Түүнчлэн хуучин үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж уулнаас буулгасан юм. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа боловч Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байгааг албаны хүмүүс онцолж байна. Нийслэл хотын иргэд хөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар явганаар ууланд гарч самар, боргоцой түүх тохиолдлууд цөөнгүй гарч байгааг хэлсэн юм.
Эх сурвалж- Зиндаа