Баянзүрх дүүрэгт "Нэг өрх- Нэг иргэн" уриатай айл өрхөөс нэг хүнийг шинжилгээнд хамруулах шийдвэр гарсан.
Үүнээс гадна Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт тавьж өчигдөр БЗД-ийн шинжилгээний 18,510 м.кв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийлээ.
Мөн аж ахуйн нэгжийн 20.8 тонн бүхий боловсруулсан хүнс, 66.5 тонн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хоёр аж ахуйн нийт 87.3 бараа, түүхий эд бараа бүтээгдэхүүнд хяналт тавьж шалган хилээс суллалаа. Мөн түүнчлэн 23 тир автомашины 1,258.56м2 талбайд гадаргуугийн ариутгал, 23 кабинд халдваргүйжүүлэлт хийлгэлээ.
Үүнээс гадна хоёр худалдаа үйлчилгээний байгууллага, таван эмийн сан эмнэлгийн байгууллага, дөрвөн айл, айлын орц,нийтийн эзэмшлийн газар гээд нийтдээ 1,254м2 талбайд эцсийн халдваргүйжүүлэлт хийн хяналт тавьж ажиллалаа.
Эх сурвалж: Eagle.mn