Өнөөдөр Улсын хурлын гишүүн Ганбаатар Оюутолгойтой холбоотой асуудлаар мэдээлэл хийж уриалга гаргалаа.
Монгол оронд аюулт цар тахал нүүрлээд байна. Энэ үед компаниуд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа. Эрдэнэт, Тавантойлгой зэрэг компаниуд Монголын айл өрх бүрийн дулаан, цахилгаан, усны төлбөрийг хариуцаж байна. Харин Монгол орноос жилдээ хоёр тэрбум орчим долларын орлого олдог Оюутолгой нийгмийн хариуцлагаа үүрэх хэрэгтэй гэдгийг уриалж байна. COVID-19-ийн эсрэг вакцинд ард түмэн бүгд хамрагдаж чадахгүй.
Монгол Улсын Засгийн газар олон улсын байгууллагуудаас хандив гуйж байгаа. Төсөвт 50 тэрбум төгрөг тусгасан, тусгаагүй, малын болон хүний вакцин гэж маргасаар байна. Энэ төсөвт тусгасан мөнгө ард иргэлийн 20%-ийг ч вакцинжуулах боломжгүй юм. Оюутолгойн нэг сарын орлогоор нийт Монголчуудыг вакцинжуулах боломж байна.
Монголын нийт иргэдийг вакцинжуулах аяныг Эрдэнэтээс дөрөв дахин том Оюутолгой нэг сарны орлогоор зохион байгуулана уу гэж уриалах гэсэн юм. Энэхүү уриалгыг иргэд, УИХ-ын гишүүд дэмжиж бодит болгоно гэдэгт итгэж байна. Оюутолгой компани Монголын ард түмний баялгаар орлого олж байгаа заавал ингэж уриалуулахгүйгээр нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлага гаргах боломжтой байсан. Засгийн газар энэ асуудлыг ярьж, шийдэх боломжтой. Тамга тэмдэгтэй уриалгаа Оюутолгой компанид явуулсан.
Дэлхийн хэмжээний чанартай вакцинаар ард түмнийг бүгдийг нь хангахад 150 сая долларын тооцоо гарч байгаа. Энэ судалгааг УОК-ын дэргэдэх гамшиг судлалын хүрээлэнгээс авсан" хэмээлээ.