Зовох цагт нөхрийн чанар танигдана гэсэн үгтэй. Цөөхөн Монгол цөхөрсөн нэгэндээ амь дэм болох ёстой гэж би боддог. Дэлхий даяар ѳвчин зовлонтой энэ үед Монголчууд маань нэг нэгэндээ тус дэм болж байгааг бид бүгдээрээ л харж байна.
Хүнд хүн чанараас илүү өглөг гэж юу байх вэ? Сайхан сэтгэлийн тус багадахгүй. Монгол хүн Монгол хүнээ хайрлаж, Монгол хүн Монгол хүнийхээ төлөө цохилох зүрхтэй байж бид сайн цагийг авчирна.
Монголын физикчдийн нэгэн тод төлөөлөл, физикийн ухааны шинэхэн доктор, миний ангийн анд найз Норовын Тэгшбаяр маань элэгний В/Д вирүсийн улмаас элэг шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох хэрэгтэй боллоо. Ѳвчний хүндрэлээс болоод Монгол Улсад хийх боломжгүй заавал гадагшаа явах хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд маань хэллээ.
Тэгшээд минь амьдрал хайрлаж халуун сэтгэлээ дэлгэж хандив тус өргөөч ээ гэж элэг нэгт Монголчууддаа уриалж байна. Бүгдээрээ Тэгшбаяртаа амьдрал бэлэглэж, Тэгшбаярынх гэдэг нэгэн Монгол айл элэг бүтэн байх эрхэм буянтай үйлсэд нэгдэе!
Хилийн чандад суугаа элэг нэгт Монголчууд минь миний найзад дараах Нүүрномын хандивын аянд нэгдэж, хандив ѳргѳн тус дэм болоорой хэмээн хичээнгүйлэн хүсэж байна: ��https://fb.watch/2vtXUx5GLO/
https://www.facebook.com/donate/409362213450988/2761625130753217/
Элгэн халуун Монголдоо амьдран суугаа эх орон нэгтнүүд Та бүхэн #ДалайдДусалНэмэр болж хандив ѳргѳѳрэй:
Н. Тэгшбаярын данс:
– [₮ ] Хаан банк 5007965080
– [ ₮] Голомт банк 3459034715
– [ $] Голомт банк 1605004937
– [ ₮] Худалдаа хөгжлийн банк 470001651
– [ ₮] Төрийн банк 245101215606
Хүж дэлхий минь ѳвчин зовлонтой хүнд цаг үеийг бид бүгдээрээ туулж байна. Та бүхэн минь хандив тусламж ѳгѳх боломжгүй бол олон түмэнд энэ зурвасыг түгээж туслаарай!
Аливаад амь нэгтэй байж чадвал юуг ч даван туулж чадна. Нэгэн эрхэм хүний алтан амийг аврах үйлсэд амь нэгтэй байхыг Та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье!
Монгол хүний саруул ухааны хүч, өгөөмөр сэтгэлийн үр ямар агуу байдгийг харуулж Тэгшбаярт минь элэг бүтэн амьдрал бэлэглээрэй гэж Та бүхэндээ уриалж байна. Өвдсөн нэгэндээ тусын сэтгэлээр эм болцгооё!
Элгэн халуун нутагтаа
Элэг бүтэн амьдарцгаая!
Та бүхнийг гүнээ хүндэтгэн хичээнгүйлэн хүссэн,
Элэг бүтэн Монгол үндэсний хѳтѳлбѳрийг санаачлагч
Оном сангийн ТУЗ-ын дарга Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч
Дашдоржийн Наранбаатар
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархалуул
Хэн нэгнийгээ харанхуй нүхрүү битгий түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрийн зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй тэрийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болно шүү дээ
Бидний амьдрал авь адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр авь адилхан учрал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөж аргад
Өнөөдөр чи инээж нөгөөх чинь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи уйлж цаадах чинь дуулах болно
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болхоор
Өөр юу ч хэрэггүй бие биенээ л хайрла
Өргөн хорвоод хүн гэгч хайраар дутаж болохгүй
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд авь адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ
Алив сайхнаа бусдаас битгий хармал
Очирбатын Дашбалбар