Сөүл xотын дарга: Цэргийн онц байдал зарласныг даруй цуцлаx ёстой
Нигери улсад хүүхдийн хулгайн хэрэг сүүлийн үед ихээр гарах болсон. Үүнээс болоод орон нутгийн иргэдийг сонор сэрэмжтэй байлгах, болзошгүй аюулаас сэргийлж биеэ хамгаалахын тулд зайлшгүй тохиолдолд зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байна.
Бямба гарагт Нигерийн цагдаагийн байгууллагаас хулгайлагдсан 114 хүүхдийг орон нутгийн хүмүүс аварсан тухай мэдэгдэл хийлээ. Махута тосгоны хүүхдүүд шашны ёслолд оролцоод буцах замд нь барьцаалсны улмаас нутгийн сайн дурын иргэд дээрэмчидтэй буудалцаж барьцаалагдсан хүүхдүүдийг эсэн мэнд аварлаа. Өмнөх 7 хоногийн баасан гаригт мөн адил 344 сурагчийг Канкара хотод барьцаасан хэрэг гарсан удаатай.