Эминем дуучин Риханнад дуугаараа дамжуулан Крис Браунтай хамтарч байгаадаа уучлалт гуйлаа.
Учир нь Крис Браун, Риханнатай амрагын холбоотой байхдаа хэд хэдэн удаа гар хүрч байсан ба хамгийн сүүлд 2009 онд Крис хэргээ хүлээн 5 жилийн тэнсэн харгалзах ял авсан юм.
Эминемийн шинэ дуу болох Миний буруу байсан" нэртэй дуунд "Уучлаарай, Рих "чамайг шаналгаж, зовоох гээгүй" гэсэн утгатай үг гардаг нь Риханнад зориулж буй хэрэг хэмээн фенүүд нь үзэж байгаа юм.
Шинэ дуу Эминемийн саяхан гаргасан цомог болох "Music to Murdered By Side B" гэх цомогонд багтаж байгаа гэдгийг мөн тэрээр мэдэгдлээ.
Дуучин Эминем, Риханна нар өмнө 2010 онд АНУ-ын номер нэг сингл болох "Love the way you lie", 2012 онд "Unapologetic" цомог, 2013 онд The Marshall Mather's LP2 киноны "The Monster" зэрэг хэл хэдэн уран бүтээлүүд дээр хамтарч ажиллаж байсан юм.