Япон компани нойр хүргэж, таатай унтуулах ухаалаг куртка зохион бүтээжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байдены зөвлөх, төлөөлөгч Седрик Ричмондын шинжилгээний хариу эерэг гарчээ.
Тэрээр сенатын сонгуулийн компанит ажлаар нэр дэвшигч Жон Оссофф, Рафаэль Варнаок нартай хамт Гүржид явахдаа ковид 19-өөр өвчилсөн байна. Шинжилгээний багаас мэдэгдэж байгаагаар түүнийг Байдентай ойр байгаагүй гэдгийг батлаад байгаа. Хэдий тийм ч пүрэв гаригт нэр дэвшигч Жо Байден шинжилгээнд хамрагдсан ба вирус илрээгүй гэдгийг мэдэгдлээ.
Мөн Жо Байден ард иргэдийг уриалж вакцин аюулгүй болохыг харуулахын тулд ирэх 7 хоногт короновирусын вакцин хийлгэхээ мэдэгдээд байгаа юм.