2020 он гарснаас АНУ-д ойролцоогоор 100 гаруй сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа баривчлагдаж, саатуулагдсан судалгаа гарчээ. Хэвлэлийн эрх чөлөө сангийн шинэ судалгаагаар АНУ-д 117 сэтгүүлчийг албадан баривчлах, саатуулах, бие махбодид халдах, албадан дуудах хуудас явуулах гэх мэтээр дарамт шахалт үзүүлсэн судалгаа гарчээ. 2019 онд ердөө 9 удаа ажил үүргээ гүйцэтгэж байгаа сэтгүүлчийг саатуулах явдал гарсан бол энэхүү судалгаагаар энэ явдал 2020 онд 1200%-аар өссөн байна.
Хэвлэлийн эрх чөлөө сангийн менежер, редактор Кристин Маккудден хэлэхдээ үүнийг тайлбарлахдаа хавар, зун болсон жагсаал цуглаан голлон нөлөөлсөн гэж үзэж байгаагаа хэллээ. Жорж Флойдыг алуулсны дараа 7 хоногийн турш болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр л гэхэд нийтдээ 71 сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь баривчилж саатуулсан байна.