Франц улсын ерөнхийлөгч 42 настай Эммануэль Макроны Коронавирусын шинжилгээний хариу эерэг гарлаа. Тэрээр коронавирусын эхний шинж тэмдэг илэрсний улмаас шинжилгээнд хамрагдаж хариу эерэг гарсны улмаас 7 хоног өөрийгөө тусгаарлаж алсын зайнаас ажлаа хийхээр боллоо. Түүний ойр орчимд тандалт судлагаа хийж шаардлагатай хүмүүсийг шинжилгээнд хамруулан тусгаарлаж буй тухай ордны төлөөлөгч Елисейн мэдэгдлээ.
Түүний ойрын хугацаанд төлөвлөсөн томоохон ажил хэргийн уулзалт цуцлагдаад байгаа ба 12 дугаар сарын 22-нд Ливанд хийх томоохон айлчлал ч цуцлагдлаа. Түүний эхнэр 67 настай Брижит Макрон ямар ч шинж тэмдэг илрээгүй хэдий ч өөрийгөө мөн тусгаарлажээ. Франц улсад одоогоор 2,5 сая орчим коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдэж, 59400 гаруй хүн нас бараад байна.