Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг чуулганаар хэлэлцэж, батлав. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшигч нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг нэмлээ.