Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
"Citadel" санхүүгийн компанийг үүсгэн байгуулагч АНУ-ын тэргүүн баячуудын нэг Кун Гриффин 5 жилийн өмнө худалдан авч байсан Майамид байрлах пентхаусуудаа 20%-аар хямд зарж байгаа тухай Real Deal сонин мэдээллээ.
Тэрээр 21 тэрбум долларын хөрөнгөтэй ба Нью-Йорк, Лондон, Пали бич, Хэмптон гэх газруудад сүүлийн үед тансаг зэрэглэлийн барилгуудад мөнгөө зарцуулаад байгаа.
Гриффин 2015 онд "Faena House" барилгын хоёр хэсгийг нийтдээ 60 сая доллараар худалдан авч байжээ. Энэхүү үл хөдлөхийг тэрээр тансаг зэрэглэлийн зочдод спа, усан сан, ресторан, фитнэсс клуб, далайн эргийн цэнгээний газар гэх мэт олон чиглэлийн бизнесийн үйл ажиллагаа явуулахаар худалдан авч байжээ.