АНУ-ын "Юта" мужийн хөдөө аж ахуйн яамнаас фермийн ойр орчим байдаг зэрлэг усны булгаас авсан коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан тухай мэдээлэл хийлээ.
Олон улсын халдварт өвчин судлалын нийгэмлэгээс АНУ-ын амьтны хүрээлэнгийн амьтдаас шинжилгээ авахад бар, арслан, цоохор ирвэс, гэрийн тэжээвэр муур болон нохойноос илэрсэн. Харин удаагийн усны булганаас илэрсэн явдал нь зэрлэг амьтнаас коронавирусын халдвар илэрч байгаа анхны тохиолдол юм.
Үүнээс болоод Европ дахь халдвар тархсан үслэг эдлэлийн фермерүүдийн олон сая булгануудыг устгалд оруулахад хүрээд байна.
Олон улсын халдварт өвчин судлалын нийгэмлэгээс "Зэрлэг амьтанд анхны тохиолдол илрээд байгаа хэдий ч энэ явдал бүх амьтдад коронавирус өргөнөөр тархсан гэх нотолгоо болж чадахгүй. Тийм учраас судалгаа, шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийж байж асуудалд хандана" гэсэн мэдээлэл хийлээ.