Япон улсын иргэн твиттер хуудсын алуурчин гэгдэх 30 настай "Такахиро Ширайши"-д цаазаар авах ял оноогоод байна.
2017 онд түүний гэрээс хүний толгой, олон хүний гар хөлийн яс зэрэг биеийн хэсгүүд олдсоноор цагдаа нар түүнийг баривчлаад байсан юм.
Тэрээр 2017 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын хооронд 15-26 насны 8 эмэгтэй, 1 эрэгтэй хүнийг боомилон хороож мөчлөн алсан байжээ. Такахиро Ширайши твиттер хуудсаар дамжуулан сэтгэл гутралд орсон, амиа хорлохыг хүссэн эмэгтэйчүүдэд үхэхэд нь тусална, өөрөө хамт үхнэ хэмээн ятгаж гэртээ авчран боомилж биеийн хэсгүүдийг хэсэгчлэн хаядаг байсан явдал мөрдөн шалгалтын үеэр тогтоогджээ.
Мягмар гаригт Ширайшитай холбогдох хэргийн шүүх хурал болж тэрээр хэргээ албан ёсоор хүлээгээд байгаа ба шүүхээс түүний харгис үйлдэлд цаазаар авах ялыг оноогоод байгаа тухай Японы "Киодо" агентлаг мэдээллээ.