Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны 12 дугаар сарын 15-нд Катар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Мухаммад бин Абдулрахман Аль-Танитай утсаар ярьж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Катар улсаас коронавируст цар тахалтай тэмцэхэд зориулж, Монгол Улсад 150.000 ам.долларын үнэ бүхий эмнэлгийн хэрэгсэл хандивлажээ. Катарын сайд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.
Сайд Н.Энхтайван Монгол, Катарын найрсаг харилцаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэж, коронавируст цар тахлын улмаас дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад хамтын дэмжлэг чухал байгааг дурдсан гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.