Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын хуралдаанаар ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл иргэд, ААН-ийн цахилгаан, усны төлбөрийг тэглэх шийдвэр гарсан. Үүнийг иргэд нүдээ олсон шийдвэр хэмээн харж байгаа ч зарим бүс нутгаар цахилгаан эрчим хүчний чадлын дутагдал үүсэж хязгаарлалт хийхэд хүрээд байна.
Тухайлбал,
- Сэлэнгэ аймгийн 4 дүгээр байгийн “Шүдэнзний ар шинэ зах”, 8 дугаар багийн “ПСМК буурийн гол мал эмнэлэг гахайн байр”-ны орчмоор цахилгаан хэрэглээнд 18:00 цагийг хүртэл хязгаарлалт тогтоожээ.
- Мөн Булган аймгийн дэд станцаас тэжээлтэй “Хутаг-Өндөр, Уньт, Тэшиг, Сайхан-Овоо зэрэг суманд хугацаа тодорхойгүйгээр 14.00-16.00, 20.00-22.00 цагийн хооронд хязгаарлалт хийж буй юм.
- Энэ сарын 14-нд Завхан аймагт 17.00-21.00 цагийн хооронд цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийжээ.
Тиймээс иргэд цахилгааны төлбөрийг тэглэсэн ч хэрэглээгээ танан, тулгарч болзошгүй аваар саатлаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.