Канадын поп дуучин Жастин Бибер Левишам, Гринвичийн буяны байгууллагын эмч, сувилагч нар болон эрүүл мэндийн бусад ажилтнаас бүрдсэн найрал дууны багтай хамтран сайн үйлсийн аян хийхээр зул сарын дуу хийн, зул сарын шилдэг дууны тэмцээнд оролцох боллоо.
Тэд зул сарын баярын номер нэг дууг хийхээр зорьж байгаа ба олсон орлогоо "NHS Charities Together" болон "Lewisham and Greenwich NHS Trust Charity" буяны байгууллагад хандивлах юм. Тус хоёр байгууллага нь 230 гаруй буяны байгууллагын төлөөлөл болсон томоохон байгууллага юм.
Дуучин Жастин Бибер сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Энэ дууг ариун сүмээс аймшигт тахлын үеэр гэр бүл, найз нөхөд, хамт олон гэх мэт хайртай хүмүүсдээ урам зориг өгөхөөр зориулж буй талархлын дуу юм. Үүнээс гадна найрал дууны баг хамт олонтой хамтарч ажиллах надад нэр төрийн хэрэг байлаа. Тэд дууны маань нэгээхэн хэсэг болж байгаад баяртай байна" хэмээлээ.