Энэ сарын 14-ний өдөр буюу өчигдөр цагдаагийн байгууллагад 1534 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх өдрөөс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Хоногийн хугацаанд зөрчлийн 647, гэмт хэргийн шинжтэй 54, хулгайлах 9, гэр бүлийн хүчирхийллийн 166 дуудлага ирсэн нь бүгд өмнөх өдрөөс даруй 2-2.6 дахин өссөн үзүүлэлт байна.
Арванхоёрдугаар сарын 14-ний өдөр согтуугаар машин жолоодсон 30, эрүүлжүүлэгдсэн 211 хүн байгаа бөгөөд хүний биед халдсан 44, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 92 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх өдрөөс даруй хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт байна.
Өчигдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Ингэснээр бүх төрлийн шар айраг, дарс худалдахыг зөвшөөрч, 34 чиглэлийн үйл ажиллагааг нээгээд байгаа юм.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд та бүхнийг бүх нийтийн хөл хорионы үед архи согтуруулах ундааг зохистой хэрэглэж УОК-оос гаргасан шийдвэрийг хүндэтгэхийг сануулж байна.