Их Британи улсад Pfizer болон BioNTech-ийн вакциныг хийх вакцинжуулалт хөтөлбөр энэ 7 хоногоос эхлээд байгаа юм. Харин АНУ дахь шинжээчдийн баг Пүрэв гаригт Вакциныг яаралтай тусламжийн үүднээс хэрэглэхийг зөвшөөрсөн ба вакцинд онцгой байдлын эрх олгох эсэхийг Хүнс, Эмийн удирдах газраас шийдэх юм.
Фейсбүүкийг үндэслэгч Марк Зукерберг Business Insider сайтад ярилцлага өгөхдөө вакцинд найдаж байгаагаа болон ажилтнууддаа вакцин хийлгэхийг тэсэн ядан хүлээж байгаа гэв.
Тэрээр мөн ажилтнууддаа эргэж ажилдаа орохдоо заавал вакцин хийлгэсэн байхыг шаардахгүй хэмээн үзэж байгаагаа хэллээ. "Манай байгууллага хаалттай хэвээр байгаа вакцинжуулалт өргөн хийгдсэний дараагаар ажлаа нээнэ тийм учраас ажилтнуудаа 7 сар хүртэл ажилдаа орохыг шаардахгүй. Ажил эхэлсэн ч бид халдвар хамгааллын дэглэмийг сайн барьж аль болох нийгмийн харилцаанаас тусгаарлаж, тусгай шинжээчдийн багтай хамтран халдвар хамгааллын нарийн төлөвлөгөө гарган ажиллах болно" гэлээ.