Засгийн газраас цахилгаан, дулаан, усны төлбөрийг төр хариуцах шийдвэрийг өчигдөр гаргасан.
Ийнхүү суурь хэрэглээний төлбөрийг тэглэснээр ачаалал ихсэж, доголдол магадлал бий эсэхийг Эрчим хүчний сайдаас өчигдөр тодруулсан юм. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Цахилгаан дулаан, эрчим хүчний хэрэглээ үйлдвэрлэлийн хүчин чадалтай ойролцоо хэмжээнд очсон.Төрөөс төлбөрийг хариуцах болсонтой холбоотойгоор хэрэглээ огцом өсвөл бид эх үүсвэрийн чадлын дутагдалд орж, хүндрэл гарах магадлалтай. Үүнд зохицуулалт хийнэ.
Гэхдээ төрөөс хэрэгжүүлэх зохицуулалтаас илүүтэйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн зохистой хэрэглээ, хэмнэлттэй горим ихээхэн үр дүнгээ өгнө. Иймд, иргэд, аж ахуйн нэгжүүд төр засагтайгаа хамтран ажиллана гэж найдаж байна" гэлээ.
Монгол Улсын хэмжээнд сард 87 тэрбум төгрөгийн цахилгаан дулааны эрчим хүч хэрэглэдэг гэдгийг өмнө нь тэрбээр мэдээлж байв.