“Үндэсний үйлдвэрлэгч” компаний удирдлага шилдэг ажилтнаа хоёр өрөө байраар шагнажээ. Үүсгэн байгуулагдаад 7 жилийн нүүрийг үзсэн энэхүү байгууллага нь жил бүр ажилчдаа урамшуулж дэмжих зорилгоор, зундаа машин, өвөлдөө байраар шагнадаг уламжлалтай юм.
Энэ жилийн хувьд хамт олон дундаасаа шалгарсан гурван ажилчин тус бүрдээ хоёр өрөө байрыг гардуулан өгчээ.
Энэ талаар тус компаний захирал Г.Очирбат, “Монгол улсын хөгжлийн гарц нь мал аж ахуй, газар тариалан, уул уурхайгаас гарч буй түүхий эдийг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингээх, түүнчлэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, Монгол брендийг дэлхийн зах зээлд гаргах явц юм. Энэхүү үйл явцад гар бие оролцон үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг залуу боловсон хүчнүүдээ дэмжих зорилгоор жил бүр ийнхүү урамшуулдаг” гэлээ.
Монгол үйлдвэрлэгч компани нь “Өд” ариун цэврийн цаас, “Тоди” хүүхдийн живх, “Хатагтай” ариун цэврийн хэрэглэл, “Амт” гоймон зэрэг ахуйн хэрэглээний барааг үйлдвэрлэдэг юм.