Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Манай улсын хууль тогтоомж тогтворгүй байна хэмээн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Тэрээр "Хууль зүйн сайдын мэдээлж буйгаа монголчууд бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг 400 орчим хууль бий. Үүний 149 хуульд өөрчлөлт оруулна. Энэ нь гурван хуулийн нэгд өөрчлөлт оруулна гэсэн үг. Монгол Улс хууль тогтворгүй байдгийн жишээ. Мөн хууль тогтоогч бид нарын ажилд тавьж буй дүн. Амьдралгүй хууль, цоорхой хууль баталдагийн жишээ гэв.
Тухайлбал Зөрчлийн тухай хууль батлагдаж гарснаар бид нар давхардсан тоогоор 5.6 сая хүнийг Зөрчлийн хуулиар торгосон байна. Манай улсад 18 хүрсэн 2.2 сая иргэнтэй. Тэгэхээр нэг иргэнд 2-3 зөрчил ногдож байна. 73 мянган аж ахуйн нэгжийг торгож байна. Татвар төлж буй бүх аж ахуйн нэгжийг торгож байна. Торгуулийн дүн 173 тэрбум төгрөг болсон байна. Ард иргэдээ торгодог улс орон болчихоод байна шүү дээ. Хуулийн өөрчлөлтийн жагсаалтыг эрэмбэлэх ёстой. Ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бол Зөрчлийн хууль. Нэг алхаад торгуулж байна. Хатуухан хэлэх юм бол бид цагдаагийн хяналтан доор амьдарч байна. Гэхдээ би хууль хэрэгжүүлж буй цагдааг буруутгамааргүй байна. Үүнд дүгнэлт хийх хэрэгтэй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй" гэв.