Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
Энэ сарын 10-нд Афганистан улсын сэтгүүлч жолоочийн хамтаар халдлагад өртөн амь насаа алдсан хэрэг гарлаа.
Малала Майванд гэх сэтгүүлч бүсгүй, түүний жолооч Мохамэд Тахир нар Жалалабад хотод ажилдаа явж байх үеэрээ зэвсэгтэй этгээдүүд машин руу гал нээсний улмаас суманд өртөн амь насаа алдлаа.
Малала Майванд "Enikass TV"-ийн сэтгүүлч ба нийгмийн идэвхи сайтай, эмэгтэйчүүдийн төлөө дугардаг ганц эмэгтэй сэтгүүлч байсан юм. Түүний эх мөн адил нийгмийн дуу хоолой болсон, нийгмийн идэвхитэй хүн байсан хэдий ч 5 жилийх өмнө үл таних зэвсэгт этгээдүүдийн гарт амь насаа алдаж байжээ.