Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
1982 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Италийн баатар Пауло Росси 64 насандаа таалал төгслөө.
Росси урт хугацаанд өвчний улмаас шаналж байсан гэж Италийн зарим хэвлэлүүд бичсэн ч гэр бүлээс нь тодорхой зүйл хэлээгүй байна.
Испани улсад зохиогдсон 12 дахь ДАШТ-ийн шилдэг тоглогч, мэргэн бууч Росси Италийн Виченза клубээс хөл бөмбөгийн гараагаа эхэлж байсан юм.
Италийн шигшээ багийн төлөө 48 тоглолтод 20 гоол, Италийн лигийн Виченза, АС Милан, Ювентус, Перугиа, Верона клубүүдэд 100 гаруй гоол оруулсан Росси 1982 оны Ballon d'Or шагналын эзэн болж байв.