Энэ сарын 26-нд өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяа “Түүхээ худалдсан түүхчид” эрэн сурвалжлах нэвтрүүлгээ цацсан. Нэвтрүүлгийн дугаарт баримт дэлгэж яриа өгсөн түүхчдийг Соёлын сайд С.Чулуун шүүхэд өгч гомдол гаргажээ.
Энэ талаар түүхч Д.Анхбаяр, “Соёлын сайдын нэр хүндийг унагааж гутаан доромжилсон гэх асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдүүлэг өгөхийг шаардсан. Залуу түүхчид бид С.Чулуун сайдын 640 мянган хуудастай баримтыг Хятадад үнэ төлбөргүй шилжүүлж өгсөн талаар баримт дэлгэж яриа өгсөн юм. Энэ нь Монголын түүхийг ирээдүйд яаж ч гуйвуулж болох ноцтой асуудал. Тиймээс үүнийг хөндөж өрөг.мн-ий “Түүхээ худалдсан түүхчид” нэвтрүүлэгт орж баримт дэлгэсэн.
Мөн академич гэх эрдмийн цолыг хэрхэн хуурамчаар материал бүрдүүлж авсан гэх мэт асуудлын талаар маш их баримт байгаа учраас надад айх зүйл алга” гэлээ.