Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Япон улсын иргэншил авчээ.
М.Ананд зодог тайлсныхаа дараа мэргэжлийн сумод дэвжээ удирдан, тогтвортой ажиллахын тулд Японы иргэншилтэй байх шаардлагатай байсан юм.
2001 оноос Изуцу дэвжээнээс барилдаж эхэлсэн тэрээр өнгөрсөн жилээс Мичиноку дэвжээ рүү шилжсэн байна. М.Ананд 2014 онд мэргэжлийн сумогийн аварга болж байсан ба Японы иргэгншил авсан дөрөв дэх их аварга болжээ.
Түүний өмнө Хакуко Даваажаргал болон АНУ-д төрсөн Акебоно, Мусшимару нар Японы иргэншил авч байв.
Хэрэв М.Ананд зодог тайлсныхаа дараа дэвжээний багш болбол Болгар гаралтай озеки Котоошу, Мусашимару их аварга болон секиваке Кёкутенхо Н.Цэвэгням нарын араас Японы иргэншил авсан дөрөв дэх багш болох юм.