Мягмар гаригт "Pornhub"-аас өөрийн сайтад томоохон өөрчлөлт оруулаад байгаа тухай албан ёсны мэдэгдэл хийлээ.
"New York Times" сэтгүүл "Pornhub" сайтыг жүжигчний зөвшөөрөөгүй хэсэгтэй дүрс болон видеог хүчээр тавьсан, насанд хүрээгүй охидын бичлэгийг сайтдаа байрлуулсан хэмээн олон нийтэд цацсанаас үүдэн тус сайтаас албан ёсны мэдэгдэл хийгээд байна.
Энэхүү мэдэгдэлдээ Бид аюулгүй байдал,нууцлалын өндөр зэрэглэлийг чухалчилж ажилладаг.
Тийм учраас бид аюулгүй байдлаа илүү сайжруулах зорилгоор "Pornhub" сайтын дүрэмд зарим нэг өөрчлөлт хийлээ хэмээн мэдэгдлээ Энэхүү дүрмээр сайтад зөвхөн баталгаажуулсан,зөвшөөрөлтэй видео бичлэгтэй хэрэглэгчид видео бичлэг байршуулах боломжтой, ямар нэгэн байдлаар хэн ч байсан сайтаас видео татах боломжгүй болгосон гэдгийг мэдэгдээд байна.