Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны 11 дүгээр сард ажилгүй 6.4 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Бүртгэлтэй байсан 2.2 мянган иргэн ажилд зуучлагдан орсон байна. Мөн 4.0 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 11 дүгээр сард нийт 2.4 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 629 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.5 (18.6 хувь) мянган хүн, ажилд зуучлагдан орсон иргэд 1.2 (34.4 хувь) мянган хүн, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.4 (25.5 хувь) мянган хүнээр буурчээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 11 дүгээр сарын эцэст 30.9 мянга, үүнээс 18.6 (60.1 хувь нь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.3 (39.9 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.