Ирэх даваа гаргаас автомашинууд QR кодоор бус тэгш сондгой дугаараар урьдын адил хөдөлгөөнд ороцоно.
Мөн энэ сарын 14-өөс хэвийн ажиллах байгууллагууд болон цаашид үе шаттайгаар нээх газрын жагсаалтыг та бүхэнд хүргэе.
Нийслэлд бэлэн байдлын зэргийг бууруулсан хэдий ч иргэд хувийн ариун цэврийг сахин, халдвараас урьдчилан сэргийлж, хүн хоорондын зай барих, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг анхааруулж байна.
Одоогийн байдлаар хэвийн ажиллаж байгаа салбар:
- Эрчим хүч
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
- Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
- Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
- Банк, санхүү, хөрөнгийн бирж
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага
- Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
- Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
- Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр
- Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр
- Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр
- Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
- УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
- Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
- Оршуулга чиглэлээр үйл ажиллагаа явуулах нь чөлөөтэй.
2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хэвийн ажиллах газар:
- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
- Барилгын материалын худалдаа
- Модны зах
- Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/
- Ресторан
- Кафе /тусгай нөхцөл шаардана/
- Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/
- Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
- Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
- Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар
- Хими цэвэрлэгээ, угаалга
- Гэрэл зураг
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Нийтийн бие засах газар
- Барьцаалан зээлдүүлэх газар
- Авто засвар /агрегат, кузов/
- Дугуй засвар
- Автомашины угаалга, доторлогоо
- Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа
- Авто зогсоол
- Нийтийн байрны үйлчилгээ
- Барилга засвар
- Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/
Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:
- Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
- Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Үсчин
- Амралт, жуулчны бааз
- Зочид буудал
- Дэн буудал
- Түргэн үйлчилгээний цэг
- Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг
Үйл ажиллагаа нь нээгдэхгүй үйлчилгээний газрууд:
- Олон нийтийн хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал, зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
- Бүх төрлийн баар
- Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
- Спортын арга хэмжээ /цанын бааз, заал, биллиард фитнес, бүжиг, иогийн клуб/
- Саун, бассейн
- Шашны үйл ажиллагаа /гандан, сүм хийд/
- Урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
- Гоо сайхан
- Бариа засал, алжаал тайлах төв, массажны газар
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн харьяа байгууллагуудад өгсөн үүрэг чиглэлийг танилцуулж байна.
1. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөц, ялангуяа хүний нөөцөд анхаарах
2. Өдөрт 100 мянган хүний PCR шинжилгээний хариуг өгдөг болох, лабораторийн хүчин чадал, урвалжийн нөөц зэргийг 2-3 сараар бэлтгэх
3. Бүх шатны Онцгой комисс гаргасан шийдвэрийн дунд, доод шатанд хэрхэн хэрэгжиж байгаад байнга хяналт тавьж байх
4. ХӨСҮТ, хил, гааль, төмөр замын салбар дахь хяналтыг онцгой сайжруулах
5. Цар тахлын талаархи үнэн зөв мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү ажиллах
6. Бүх шатны төрийн албан хаагчдын сахилга бат, ажлын хариуцлагыг өндөржүүлэх зэргийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.