Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг батлагдсан түр журмын хүрээнд оршин суух газарт нь буцаах зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд тус үйлдвэрийн газрын А/282 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байна.
2020.12.01-нээс 2020.12.09-ны 12 цагийн байдлаар УБ хотоос 749 тээврийн хэрэгслээр 26846 зорчигч, Орон нутаг талаас 418 тээврийн хэрэгслээр 5925 зорчигч, бүгд давхардсан тоогоор 1167 тээврийн хэрэгслээр 32771 зорчигчийг 21 аймгийн чиглэлд тээвэрлээд байна. Хамгийн ачаалал бүхий чиглэл нь Баянхонгор, Өвөрхангай, Баян-Өлгий , Увс , Ховд аймгийн чиглэлүүд байсан ба өдөрт 8-9 автобус дүүргэлттэй гарч байсан. 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдөр 17 аймгийн чиглэлд 20 тээврийн хэрэгслээр 832 оюутанг тээвэрлэсэн байна.
Үүссэн гол хүндрэл:
- 119-ын гацалт, мэдээлэл шивэгдэхгүйгээс иргэдэд хүндрэлтэй нөхцөл үүссэн.
- Шинжилгээний хариу сөрөг гарсан мөртлөө тасалбар захиалж болдоггүй, иргэний утсанд мессеж ирсэн эсэх нь 119-д мэдээлэлгүй байдаг.
- Шинжилгээний хариу гарахгүй байж тээвэрлэлтэд тодорхойгүй нөхцөл үүсгэж нэг дор бөөнөөр ачаалладаг.
- Дээрх нөхцлүүдээс иргэд билет буцаалт их хийгдсэн. /3567 хүний 83,143,0 төгрөгний буцаалт хийгдсэн байна/
- Ариутгал халдваржуулалтыг зорчигч тээврийн гол ачаалал авч байсан Автобуудлуудад нэг удаа ч болов бүрэн ариутгал хийгдээгүй , өөрсдийн нөөц боломжоор хийсэн.
- Цаашид хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэн ажиллахад АТҮТ ТӨҮГ-аас бэлэн байна.