ОХУ-ын Youtube хуудсын од 30 настай Станислов Решетников гэх залуу санаандгүйгээр найз бүсгүйнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа. Тэрээр шууд дамжуулалт хийж байх үеэрээ найз бүсгүй болох Валентина Пригорьеваг өвлийн хүйтэнд дотуур өмдтэй нь гадаа гарган хаалгаа түгжсэний улмаас бүсгүй амь наслаа алдсан байна. Энэ талаар ОХУ даяар хэвлэл мэдээллээр шуугиж байгаа ба цагдаа нар түүний үхлийн талаар яаралтай шалгалт хийж мөрдөн байцаалтын ажлыг эхлүүлээд байна.
Шууд дамжуулалтын үеэр Youtube од найз бүсгүйгээ оруулсан боловч түүний царай хувхай цайсан байдалтай амьсгалхаа больж байгаа дүрс лайв бичлэгт бичигдэж олон хүнд хүрсэний улмаас ОХУ даяар шуугиан дэгдээгээд байгаа юм.
Youtube-ээс Станислов Решетников-ийн хуудсыг албан ёсоор хаасан тухай мэдэгдэл хийсэн байна.