Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сулруулах тогтоол гарч байгааг Ерөнхий сайд мэдээллээ.
Ингэснээр 34 салбарын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа юм.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нэн шаардлагагүй гэдэгт саун, массаж, бар цэнгээний газар, алжаал тайлах төв зэргүүд орж байна. 52 салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болж байна. Үүнд:
- Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
- Барилгын материалын худалдаа
- Модны зах
- Авто техникийн зах
- Ресторан, кафе, цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын дэргэдэх цайны газрууд/
- Түргэн үйлчилгээтэй болон хүргэлтийн хоол, кофе шоп
- Хувцас захиалга засвар үйлчилгээ
- Гэр ахуйн тавилга, засвар үйлчилгээ
- Ахуйн электроник, цахилгаан хэрэгслийн засвар
- Алт мөнгө үнэт эдлэлийн захиалга засвар
- Цүнх захиалга
- Нүдний шил захиалга, засвар
- Цоож түлхүүр, цаг засвар
- Хими цэвэрлэгээ угаалга
- Гэрэл зураг
- Айл нүүлгэх үйлчилгээ
- Эд бараа түрээслэх үйлчилгээ
- Нийтийн бие засах
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
- Авто засвар, дугуй засвар
- Автомашины угаалга, доторлогоо будаг аккуммулятор, ашиглалтын материал худалдаа
- Авто зогсоол битүү, ил
- Нийтийн байрны үйлчилгээ
- Такси үйлчилгээ гэсэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээх юм.