Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Говь-Алтай аймагт дөрвөн сартай нярайн мэс засал амжилттай болжээ. Аймгийн эмч нар болон ЭХЭМҮТ-ийн мэргэжилтнүүд хамтран эмнэлгийн тусламж үзүүлснээр хүүхдийн амь насыг аварсан байна.
Тус төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч, клиникийн профессор А.Цэнджав, мэдээгүйжүүлгийн эмч С.Сэргэлэн нар өнгөрсөн даваа гарагт /2020.12.07/ яаралтай дуудлагаар аймгийг зорьжээ. Дөрвөн сартай нярай улаанхоолой, 12 хуруу гэдэсний хавсарсан битүүрэлтэй төрсөн тул ийнхүү мэс заслын аргаар амь насыг нь аварсан сайхан мэдээ цахим орчинд тараад байна.