Засгийн газрын хуралдаанаар хөл хориог сулруулах, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нээлттэй хэлэлцэж байна.
УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар:
-Бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттай бууруулах нь зөв гэж үзлээ.
1. Нийслэлд тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл буюу 3 хоногоор сунгах. Энэ хугацаанд аж ахуй нэгж, иргэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, бэлтгэл ажлыг хангуулна.
2. Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэн арванхоёрдугаар сарын 21-ний 06.00 цаг хүртэл хугацааг сунгах.
3. Архангай, Сэлэнгэ аймагт хөл хорио дуусгавар болоход өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусахад, хэсэгчилж тавих гэсэн саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна.
Дэлгэрэнгүйг дээрх шууд дамжуулалтаас үзээрэй.