Энэтхэгийн "Элуру" хотод энэ амралтын өдрөөр учир битүүлэг өвчнөөр өвдсөн хүний тоо 500 хүрээд байна. Өвчтөнүүдээс дотор муухайрах, бөөлжих, нүд улайх, ухаан алдах гэсэн шинж тэмдэг илэрч байсан тухай "Андхра Парадеш" мужийн Эрүүл мэндийн сайд Алла Кали Кришна Шринивасын мэдээллээ. Түүний хэлж байгаагаар "Эмнэлэгт хүргэгдсэн бүх өвчтөнийг коронавирусын шинжилгээнд хамруулсан хэдий ч бүх хариу сөрөг буюу халдвар аваагүй гэдэг нь тогтоогдсон.
Эмнэлэгт хүргэгдэн ирсэн хүмүүсийн 300 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан хэдий ч нэг хүн өвчний улмаас нас барлаа. Үүний улмаас Андра Прадеш мужид эмнэлгийн нарийн шинжилгээ хийхээр тусгай баг хамт олон ажиллаж эхлээд байна. Алла Кали Кришна Шринивас ярилцлага өгөхдөө "Бид лабораторийн нарийн шинжилгээ авч байгаагаас гадна ДЭМБ-аас шинжээчдийн тусгай багийнхныг авч ирэн ямар өвчин гэдгийг тогтоохоор ажиллаж байна" хэмээлээ.
Харин тус хотын засгийн газраас үүнийг бохирдлоос болж гарсан байж болзошгүй гэж үзэж нарийн шалгах ажлыг эхлүүлээд байгаа хэдий ч одоогоор өвчний шалтгааныг олоогүй байна.