Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
/BBC/ Ням гаригт Австралийн Кенгуру арлын D'Estrees Bay наран шарлагын газрын далайн эргээр тавцангаар гулгаж байсан 29 настай бүсгүй рүү цагаан акул дайрчээ.
Түүнийг гулгаж байхад цагаан акул мөргөж нуруу, тохой, бөгсөн биенээс нь хазсан байна. Бүсгүй тусламж гуйн орилж ойролцоогоор 300 метр газар сэлж эрэг дээр байгаа хүмүүсээс тусламж аван эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр хүнд бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Түүнийг эмчилж байгаа эмч Майкл Рашби ярилцлагын үеэрээ "Бүсгүй маш хүнд гэмтэл авсан биеийн байдал нь сайнгүй байна. Ийм бэртэлтэй акулын дайралтаас амьд гарч чадсан нь азтай хэрэг юм" хэмээлээ.
Одоогоор D'Estrees Bay наран шарлагын газрыг хааж олон нийтийг наран шарлагын бүсээс хол байхыг анхааруулаад байна.