Пакистан улсын Пешавар хотын эмнэлэгт коронавирусээр өвчилсөн 6 өвчтөн хүчилтөрөгчийн хий дууссаны улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орон нас барлаа.
Өвчтөнүүдийг эмнэлэгт сахиж байсан ар гэрийн хүмүүс хэвлэл мэдээллэлд өгсөн ярилцлагадаа "эмнэлэгт хүчилтөрөгчийн аппаратын сэлгээ хангалттай байгаагүйн улмаас эдгээр өвчтөн хүчилтөрөгчийн дутагдалд орж нас барсан гэж үзэж байна" гэжээ.
Харин эмнэлгийн зүгээс үүнийг хүчилтөрөгчийн хий ханган нийлүүлдэг компани цаг тухайд нь хүргэлт хийгээгүй хариуцлага алдсаны улмаас ийм асуудал үүссэн гэж тайлбарлалаа. Хотын засгийн газраас тус эмнэлгийн захирал болон хэд хэдэн ажилтныг хариуцлага алдсан хэмээн үзэж ажлаас нь халж хохирогчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ.