Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хувийн хуульч, өмгөөлөгч 76 настай Руди Жулианы коронавирусын шинжилгээний хариу эерэг гарсан тухай Нью Йорк Таймс мэдээллээ.
Руди Жулиан одоо Вашингтон мужийн Жоржтаун их сургуулийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэрээр Доналд Трампын 2020 оны сонгуулийн хуулийн үеэр хууль, эрх зүйн чухал үүрэг даалгаврыг гүйцэтгэж байсан хүн юм.
Доналд Трамп твиттер хуудсандаа түүнд хандан "Рудигийн бие удахгүй сайжирна, тэгээд бид үргэлжлүүлэн ажиллах болно" хэмээн сэтгэгдлээ бичжээ.