АНУ-ын шинэ ерөнхийлөгч Жо Байден сонгуульд ялалт байгуулбал нэн түрүүнд коронавирусын халдвартай тэмцэж бүх хүнийг вакцинжуулна гэдгээ мэдэгдэж байсан.
Ерөнхийлөгч Жо Байден CNN –ийн Жейп Тапперт өгсөн ярилцлагын үеэрээ цар тахлыг хязгаарлахын тулд ард иргэдийг 100 хоног маск зүүх уриалга гаргалаа.
Тэрээр хэлэхдээ “Бид вакцин болон маскийг хамтад нь хэрэглэснээр коронавирусын халдвар тодорхой хэмжээнд буурна гэж үзэж байна. Бүх албан байгууллага, олон нийтийн барилга байгууламж, нисэх онгоц, автобус гэх мэт улс хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаагаар үйлчлүүлж ажиллаж байгаа хүн болгоныг маск зүүхийг шаард гэсэн тушаал өгнө гэдгээ мэдэгдлээ. Мөн тэрээр масктай 100 өдөр хөтөлбөрийг дэд ерөнхийлөгч Камала Харристай хамт 100 өдөр маск зүүж үлгэрлэнэ гэсэн юм.
АНУ-п одоогоор 14 сая тохиолдол бүртгэгдэж, 275000 хүн нас бараад байгаа ба Жо Байден энэ тоог багасгахын тулд хамтдаа хичээцгээе хэмээн ард иргэдийг энэхүү ярилцлагын үеэр уриаллаа.