Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 3-нд нийт 19 689 хүнд шинжилгээ хийснээс 12 хүнд коронавирус илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Улаанбаатар хотод бүртгэгдсэн долоон тохиолдлын тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагчаас халдвар илэрчээ. Сэлэнгэд дөрвөн тохиолдол бүртгэгдсэнээс гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан юм. Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгджээ.
Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт шинэ тохиолдол нэмэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 831 болж байна. Үүнээс 365 хүн эдгэрчээ.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 457 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүн маш хүнд, 5 нь хүнд, 75 нь хүндэвтэр, 374 нь хөнгөн байгаа аж.
Дотоодод голомтлон гарч буй халдвар 2020.12.4-ний байдлаар
-Сэлэнгэд 193
-Улаанбаатарт 96
-Дархан-Уулд 45
-Орхонд 24
-Дорноговьд 21
-Говьсүмбэрт 4
-Архангайд 3, нийт 386 тохиолдол бүртгэгдээд байна.