Монгол Улсын Төрийн Шагналт зохиолч, үгийн урлагийн их мастер Далхаагийн Норов хүнд өвчний улмаас таалал төгсжээ.
Тэрбээр, 1951 онд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн. 1961 онд бага сургууль төгсөөд хонь хариулж уурын зуухны галч хийж явсаар 1967 оноос АУДУС -д суралцан Шарга, Тонхил сумдад багшилж байсан.
1983 онд МУИС-ийг дүүргэн, зургаан жил тус сургуулийн уран зохиолын танхимд багшилж байв. Улмаар 1990 оноос МЗЭ-д ажиллаж,1995 оноос МYТВ-д редактор болжээ.
Далхаагийн Норов бол монгол хэл, уран зохиолын ертөнц дэх чадамгай хүүрнэлч, хүний сэтгэлийн утсыг чимчгэнүүлэн, уран зохиолын дүрүүдийн сэтгэл зүйн нарийн чанд хөврөлөөс уягдан эрчлэгдсэн уншигчийн сэтгэлзүйг ч бас донсолгон элдэвлэж чаддаг увдистай зохиолч билээ.
Түүний гэр бүл төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.