Энэтхэгт тариаланчид эрх баригчдын эсрэг саяхан баталсан хуулийг эсэргүүцэн жагсаал зохион байгууллаа. Учир нь тариаланчдын газрыг өмчлөх, хувь хүнд газар завшихыг зөвшөөрсөн хууль баталж, тариаланчдын эрх ашгийг зөрчиж байгаа хэмээн үзэж жагсаал зохион байгуулсан хэмээн эрх баригчид үзэж байна. Сүүлийн үед Дэли хотыг олон зуун мянган тариаланчид бүсэлж жагсагчид хотруу нэвтрэх оролдлого хийсээр байна. Жагсагчдын эсрэг цагдаа, цэргийн хүчнийхэн ажиллаж нэвтрэх гэж оролдсон жагсагчдад хэд хэдэн удаа нулимс асгаруулагч хэрэглэн хийн сумаар буудаж, усан буу бороохой ашиглан жагсагчидтай тэмцсээр байна. Мягмар гаригт эрх баригчид жагсагчидтай тохиролцож, хэлэлцээр хийхийг урьсан боловч энэ уулзалтад хоёр тал тохиролцож чадаагүйн улмаас амжилтгүй болсон юм. Эрх баригчид дараагийн уулзалтаа Пүрэв гарагт хийхээр болсон ба энэхүү уулзалтаар эв зүйгээ ололцох байх хэмээн найдаж байгаагаа мэдэгдлээ.