Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлд оршин суух хаягийн зөрчилтэй өрх, иргэдэд хүнсний тусламж үзүүлж эхэллээ.
Энэ хүрээнд оршин суух тодорхой хаяггүй 1000 өрхөд хүнсний тусламж үзүүлэх юм. Хүнсний багцыг зорилтот бүлгийн айл өрхүүдэд тараах ажлыг тухайн дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн мэргэжилтнүүд болон хороодын хэсгийн ахлагч нар эрүүл ахуй, халдваргүйн горимыг бүрэн сахиж зохион байгуулна.
Уг ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Баярчимэг, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар хамтран зохион байгуулж байна.