Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр эмч мэргэжилтнүүд болон УОК-ын ажилтнууд сэтгүүлчдийн асуултад хариулан мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, “Хот хооронд иргэдийг зорчуулахаар болсноос хойш хэвтэрт байгаа эсвэл хүнд өвчтэй гэрээсээ гарах боломжгүй, нялх хүүхдийг цэгүүд дээр авчирч шинжлүүлж байна. Үүнийг иргэдэд хүндрэлгүйгээр зохицуулах үүднээс 1800-0119 дугаараар хандаж, цааш хэнээс тусламж авах боломжтой талаарх мэдээллийг авч болно.
Өөрөөр хэлбэл, орон нутаг руу зорчих хүсэлтэй ч биеийн байдлаас шалтгаалж гарах боломжгүй иргэд дээрх дугаарын утсанд хандаж үйлчлүүлэх боломжтой” гэлээ.